УЦТС: Цахилгааны төлбөрийн өртэй бол хэрэглээг хязгаарлана
Чихэнд чимэгтэй
2024-08-28
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК хэрэглэсэн цахилгааны төлбөрөө яаралтай төлөхийг айл өрх, аж ахуйн нэгжүүдэд санууллаа. Улмаар хэрэглэгч төлбөрөө төлөлгүй нэг сар болсон бол гэрээнд заасан хугацаагаар цахилгааныг нь хязгаарлахаа анхааруулсан байна. Харин хоёроос дээш сарын төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр хязгаарлахаар болжээ. “Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор цахилгааны төлбөрийн хуримтлагдсан өртэй хэрэглэгчдийн хэрэглээг Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу түдгэлзүүлж, өр бууруулах ажлыг эрчимтэй явуулж эхэллээ” хэмээн тус компаниас өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.