images

“Ерөнхийлөгчийн илгээлт”-ээр 245 оюутан гадаадад суралцахаар явлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-29


    “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангасан 245 оюутан өчигдөр эх орноосоо мордлоо. Тэд МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө хамрагдаад АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австри, Вьетнам, Куба, Казахстаны их, дээд сургуулийг зорьж байна. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боловсролын сайд П.Наранбаяр нар оюутан залуусыг үдэн өгч төрийн далбаа дурсгажээ. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр 516 оюутан 16 улсын их сургуульд суралцаж буй. Уг хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулдаг билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.