images

Эрүү нүүрний согогтой хүүхдүүдийг Хонконгод үнэгүй эмчлүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-29


   Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хонконгийн “Матильда” олон улсын эмнэлэгтэй хамтран хүүхдийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, “Матильда” эмнэлгийн захирал Линда Бургоне нар өчигдөр гарын үсэг зурсан бөгөөд эрүү нүүр болон хүнд хэлбэрийн гэмтлээс шалтгаалсан согогтой хүүхдүүдийг Хонконгийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлэхээр болжээ. Мөн энэ чиглэлээр төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тус эмнэлэгт сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ, сургалт зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн олон улсын эмч мэргэжилтнүүдийг ГССҮТ-д тодорхой хугацаанд урьж ажиллуулах, туршлага солилцох, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэхээр тохирсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.