Өсвөрийн жүдочид ДАШТ-ээс дөрвөн медальтай ирлээ
Чихэнд чимэгтэй
2024-09-03
Перу улсын нийслэл Лима хотод болсон жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-д манай 20 тамирчин амжилттай оролцоод ирлээ. Дөрвөн тивийн 48 орны 403 тамирчин өрсөлдсөн тэмцээнээс манай тамирчид дөрвөн медаль авч багийн дүнгээр тавдугаарт оржээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь мөнгө, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Бат-Энэрэл мөнгө, эрэгтэйчүүдийн -50 кг-ын жинд Б.Чинхүслэн хүрэл, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Т.Ариунзаяа алтан медаль авсан байна. Т.Ариунзаяа энэ жил Алматыд болсон Азийн цомын тэмцээн, мөн Испани, Италид болсон олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.