images

Хамба лам Д.Жавзандорж Варшавын их сургуульд илтгэл тавина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-03


   Польш улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойко өнгөрөгч долоо хоногт Гандантэгчэнлин хийдэд зочилжээ. Энэ үеэрээ тэрбээр хамба Д.Жавзандоржтой уулзаж, Варшавын их сургуульд илтгэл тавих урилга өгчээ. 1816 онд байгуулагдсан Варшавын их сургууль нь Польшийн хамгийн том, нэр хүндтэй улсын сургуулийн нэг бөгөөд 60 мянга орчим оюутан суралцдаг байна. Хамба лам Д.Жавзандорж нь 1998 онд Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд суралцахаар явж, 2018 онд лхаарамба цол хамгаалсан юм. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр дүүргэсний эцэст лхаарамбын шалгалт өгөх эрх авдаг бөгөөд эрхээ аваад зургаан жилийн турш шалгалт өгдөг байна. Энэ шалгалтад Д.Жавзандорж дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч лхаарамба цол авчээ. Тэрбээр 2003-2017 оны хооронд Энэтхэгийн Гоман дацанд багшилж байгаад 2019 онд эх орондоо бүрмөсөн ирж Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд багшилсан юм. Түүнийг 2023 оны 11 дүгээр сард Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар залсан билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.