Монголын далбаатай 25 орны 233 хөлөг онгоц далайд тээвэр хийж байна
Чихэнд чимэгтэй
2024-09-03
Олон улсад өнөөдрийн байдлаар Монгол улсын далбаатай 25 орны, нийт 371 мянга гаруй тоннын даац бүхий 233 хөлөг онгоц далайн тээврийн үйл ажиллагаа явуулж байгааг Зам тээврийн яамнаас мэдээллээ. Монголын Далайн захиргаанаас бүртгэлийн гэрчилгээ авснаар эдгээр онгоц Монгол улсын төрийн далбааг ашиглах эрхээ авдаг байна. Мөн үүнийг дагаад далбааны эзэн орон олон улс болон дотоодын хууль, дүрмийн дагуу бүртгэлтэй хөлөг онгоцнуудад хяналт, шалгалт тавьж, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангуулах, холбогдох шаардлага хангаж буй эсэхийг баталгаажуулах, хүрээлэн буй орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй ажээ. Энэ нь далайд гарцгүй манай орны хувьд далбаагаа ашиглуулан далайн тээврээс орлого олж буй нэг хэлбэр ажээ. Манай улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд далбаагаа ашиглуулахаар 4000 гаруй хөлөг онгоц бүртгэжээ. Манайд бүртгэгдсэн хөлөг онгоцууд ихэвчлэн Ази, Номхон далайн бүсэд явдаг бөгөөд бүртгэлийн тарифын хувьд 500-аас бага даацтай нэг онгоцноос жилд 2300 ам.доллар авдаг. Ийм зарчмаар Далайн захиргааны газар жилд гурван тэрбум гаруй төгрөгийн орлого олж, түүнээсээ 250 гаруй саяыг улсын төсөвт төвлөрүүлдэг аж. Олон улсын хууль журмаар ямар нэг улсын төрийн далбаагүй онгоц далайд явах эрхгүй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.