Ховд: Аргаль ундаалах цөөрөм байгуулжээ
Чихэнд чимэгтэй
2024-09-03
Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас Харнууд хэмээх газар 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулсан байна. Тухайн нутаг нь аргаль хонины хавар, намрын улирлын гол байршил болдог бөгөөд өмнө нь уст цэг байдаггүй байжээ. Тиймээс бороо, цас, шар усны үер хуримтлагдах боломжтой газрыг тооцоолон сонгож уг цөөрмийг байгуулсан байна. Хамгаалалтын захиргааны ажилчид цөөрөмд ус зөөвөрлөн хийж байх гэнэ. 303775 га талбайтай Мянган угалзатын нуруу нь Алтайн аргалийн гол нутаг бөгөөд ховор ургамал, ан амьтан ихтэй учраас 2002 онд Байгалийн цогцолборт газар болгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.