10 тарвага хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг эрэлч нохой илрүүлжээ
Чихэнд чимэгтэй
2024-09-03
Онцгой байдлын алба хаагч У.Батбаяр болон эрэлч нохой Бороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэгэн иргэн 10 тарвага хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. У.Батбаяр нь Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч, аврагч нохой-хөтлөгч бөгөөд дамжин өнгөрч буй тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Илрүүлсэн тарвагыг Зоонозын өвчин судлалын төв рүү илгээсэн байна. Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ирэх аравдугаар сарын 15-ыг хүртэл авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Онцгой байдлын газар, Экологийн Цагдаагийн алба, Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн алба, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид хяналт шалгалтаар ажиллаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.