Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголоос 7 хүн оролцоно
Чихэнд чимэгтэй
2024-09-04
Дэлхийн ур чадварын 47 дахь удаагийн тэмцээн энэ сарын 10-16-ны өдрүүдэд Францын Лион хотноо болно. Тус уралдаанд Монголын баг CNC токарьчин, гагнуурчин, өрөг угсрагч, цахилгаанчин, мужаан, тогооч, сантехникч гэсэн мэргэжлүүдээр оролцох юм. Энэ удаагийн уралдаанд 70 орчим улсын 1500 гаруй оролцогч 59 мэргэжлийн ур чадвараар өрсөлдөнө. Харин манай улсаас 7 тамирчин эксперт буюу дасгалжуулагч багшийн хамт оролцох юм. Энэ жил Монголын багийн гишүүд аж ахуйн нэгж байгууллага, ажлын байранд, гадаад дотоодын хамтарсан бэлтгэл мөн бусад орнуудын ур чадварын сорилго уралдаанд оролцож бэлтгэлээ хангажээ. Үүнээс гадна сэтгэл зүйн ганцаарчилсан болон багийн зөвлөгөө, уралдааны дүрэм, журмын талаарх нэгдсэн сургалтад хамрагдсан байна. Манай улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 2014 онд гишүүнээр элссэнээс хойш хоёр жил тутамд зохиогддог тус уралдаанд тасралтгүй оролцож, гагнуураар хоёр, барилгын өрөг угсралтаар нэг удаа тусгай байр эзэлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.