images

Бусаны кино наадамд Монголоос хэн оролцох вэ?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-04


  Өнгөрөгч зургаадугаар сард эхэлсэн Кино зохиолын улсын уралдааны шилдэг бүтээлүүд шалгарлаа. Тус уралдааныг залуу уран бүтээлчдийн кино зохиол туурвих идэвх санаачилгыг дэмжих, үндэсний кино зохиолын урын санг баяжуулах зорилгоор Кино урлагийн зөвлөл, СУИС-ийн Театрын урлагийн их сургуультай хамтран зохион байгуулж, оролцогчдын бүтээлийг хоёр сарын хугацаанд хүлээж авчээ. Улмаар наймдугаар сарын 15-нд сонгон шалгаруулалтыг эцэслэн хийж, өнгөрөгч долоо хоногт олон нийтэд зарласан байна. Уралдааны "Бүрэн хэмжээний кино зохиол" төрөлд тэргүүн байранд “Маруто” зохиолоор Д.Нити, дэд байранд “Daughter of Eagle” зохиолоор Б.Төрмөнх шалгарсан бол "Богино хэмжээний кино зохиол" төрөлд тэргүүн байранд ”Сампин зангилаа” зохиолоор Н.Уранжаргал, дэд байранд “Хувирал” зохиолоор Т.Тэргэл шалгарчээ. Өчигдөр тэргүүн байранд шалгарсан уран бүтээлчид 29 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадамд оролцох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал, дэд байранд шалгарсан уран бүтээлчид өргөмжлөл, мөнгөн шагналаа зохион байгуулагчдаас гардаж авсан байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.