2024 оны ахмад шатарчдын ДАШТ Португалд болно
Чихэнд чимэгтэй
2024-09-04
Ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн саяхан Улаанбаатарт болж, манай тамирчид хэд хэдэн төрлөөс медаль хүртсэн билээ. Тэгвэл Дэлхийн шатрын холбооноос энэ жилийн ДАШТ-ий удирдамжийг олон нийтэд танилцуулж, Португалийн Порту Санто хотноо арваннэгдүгээр сарын 16-29-ний хооронд зохион байгуулахаар болсон байна. ДАШТ-д оролцох шатарчдыг энэ сарын 16-ныг хүртэл бүртгэнэ. Удирдамжид зааснаар, энэ жилийн тэмцээний шагналын сан 42500 евро ажээ. Тэмцээн 50 болон 65-аас дээш насны нээлттэй мөн зөвхөн эмэгтэйчүүд оролцох 50 болон 65-аас дээш насны ангиллаар болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.