images

Паралимп: Э.Содномпилжээ гурван Олимп дараалан медаль хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-09


   Хүндийг өргөлтийн тамирчин Э.Содномпилжээ Паралимпын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр гурван Олимп дараалан медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа юм. Тэрбээр өмнө нь “Рио-2016” наадмын 88 кг-ын жинд хүрэл, “Токио-2020” наадмын 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн билээ. Энэ удаа Э.Содномпилжээ хоёр дахь оролтоороо 248 кг өргөж мөнгөн медаль хүртсэн. Харин энэ жингийн алтан медалийг авсан Ираны тамирчин Алиакбар Гарибшахи хоёр дахь оролтоороо 252 кг-ыг өргөж Олимп, дэлхийн дээд амжилтыг шинэчлэв. Манай тамирчны хувьд гурав дахь оролтдоо 260 кг-ыг, А.Гарибшахи 261 кг-ыг захиалсан ч өргөж чадаагүй юм. Э.Содномпилжээ ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, ААШТ-ий мөнгө, ЕАШТ-ий алтан медальтай бөгөөд олон улсын томоохон тэмцээнд өргөсөн хамгийн хүнд жин нь энэ удаагийн 248 кг болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.