images

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-09


   Испани улсын Понтеведра хотноо энэ сарын 2-ны өдөр эхэлсэн чөлөөт бөхийн U20 насны ДАШТ өчигдөр өндөрлөв. Тэмцээнд Монголоос эрэгтэй тав, эмэгтэй зургаан тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 125 кг жинд Б.Намбардагва хүрэл медаль хүртлээ. Тэмцээний хамгийн хүнд жинд барилдсан тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогт Японы тамирчныг, шигшээд Хятадын тамирчныг ялсан бол хагас шигшээд ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаанд Казахстаны бөхийг ялсан байна. Эмэгтэйчүүдийн 55 кг жинд барилдсан Б.Халиун мөнгөн медаль хүртсэн бол 76 кг жинд өрсөлдсөн Т.Түвшинжаргал тавдугаар байранд шалгарчээ. Энэ тэмцээнд 700 гаруй тамирчин өрсөлджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.