Монгол улс Олимпод зориулан 260 гаруй марк гаргажээ
Чихэнд чимэгтэй
2024-09-09
"Монгол шуудан" компани "Парис-2024” зуны Олимпын XXXIII наадамд зориулан шуудангийн марк гаргалаа. Маркийн нээлтийн ёслол өнгөрөгч баасан гаригт Монголын үндэсний Олимпын хороонд болж, Олимп, дэлхийн аваргын медальтнууд оролцжээ. Манай улс анх 1960 онд “Зуны олимпын XVII наадам. Ром” сэдэвт найман нэрийн марк гаргаж байсан бол тамирчдаа 1964 оны Токиогийн зуны Олимпоос эхлэн оролцуулж байсан түүхтэй. Энэ цагаас хойш зуны болон өвлийн Олимпод зориулсан 64 сэдвийн 260 гаруй төрлийн марк гаргасан байна. Энэ удаагийн маркт Монгол улсын төрийн далбаа, Олимпын хорооны лого, Парис хотын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхаг, тус хотын дундуур урсдаг Сена мөрний зургийг оруулснаас гадна Олимпод эрх авч өрсөлдсөн спортын төрөл бүрийг тусгажээ. Шинэ маркийн үнэ 1000 төгрөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.