images

Холимог тулааны алдартай тамирчин 100 сая доллароос татгалзжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-09-09


   Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов 2021 онд зодог тайлсан билээ. Мэргэжлийн дэвжээнээ түүнийг эргэн ирүүлэх оролдлого өнгөрсөн хугацаанд нэг бус удаа гарсан бөгөөд хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт  UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт түүнд эргэн ирэх санал тавьж 100 сая доллар амласныг хүлээж аваагүй гэдгээ Х.Нурмагомедов олон нийтийн сүлжээнд зарласан байна. Д.Уайтын саналыг хүлээж аваагүйгээ тэрбээр тайлбарлахдаа “Оросын ард түмэн сардаа 5000-10000 доллар олдог баян тарган биш ч гэсэн жаргалтай байж чаддаг. Миний төрөлх Дагестанд ч аз жаргалтай байхын тулд их юм хэрэггүй гэжээ. Түүний бичсэнээр Д. Уайт түүнд дэвжээндээ эргэж ирвэл 100 сая доллар өгөх санал тавьжээ. Харин тэрбээр татгалзсан байна. Энэ тухай Х.Нурмагомедов бичихдээ “Би яагаад татгалзсан гээч? Яагаад гэвэл би дагестан хүн. Бидэнд ёс журам эрхэм. Ээжтэйгээ ярилцаж суух шиг эрхэм нандин зүйл бидэнд үгүй. Улс төрд хутгалдахыг би хүсдэггүй. Бусдад тусалж, урам хайрлаж, гэр бүлийнхэнтэйгээ, ээжтэйгээ, хүүхдүүдтэйгээ хамт байж, хүн шиг хүн байх шиг том зорилго надад үгүй” гэсэн байна.       

   Х.Нурмагомедов нь Дагестаны авар ястан бөгөөд 1988 онд Дагестанд төрсөн. Тэрбээр ид тулалдаж байхдаа нэг тулаанаас дунджаар 0.7 сая доллар авдаг байсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2020 онд Америкийн тамирчин Жастин Гэйжитэй тулалдаж ялаад 6.09 сая доллар авч байв. Өнөөдөр түүний хөрөнгийг 40 орчим сая доллар гэж үздэг. Х.Нурмагомедов өдгөө ОХУ төдийгүй Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн юм.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.