images

Аймгийн арслан Б.Бадрал сонирхогчдын сүмогийн аварга болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-10


   Польшийн Кротошин хотод энэ сарын 6-8-ны өдрүүдэд болсон 25 дахь удаагийн сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д оролцсон аймгийн арслан Б.Бадрал -115 кг-ын жинд аварга боллоо. Энэ нь түүний сүмогийн ДАШТ-ий гурав дахь алтан медаль болж байгаагаас гадна тэрбээр өнгөрсөн онд Саудын Арабын Рияд хотод болсон ДАШТ-д жиндээ мөнгөн медаль хүртсэн юм. Мөн энэ жил +115 кг-ын жинд Х.Наранбаяр хүрэл, Х.Наранбаяр, Н.Ганзориг, Б.Бадрал нар багийн тэмцээнээс хүрэл, эмэгтэйчүүдийн ангилалд Н.Нандин-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртлээ. Өнгөрөгч жил Дорноговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан болсон Б.Бадрал нь "Аварга" спортын дээд сургуулийн 2015 оны төгсөгч, олс таталтын ОУХМ, Дэлхийн тоглолтын мөнгөн медальт тамирчин ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.