images

Өмнөговь: Ирэх сараас ингэний сүүгээ үйлдвэрт боловсруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-10


   Өмнөговь аймагт өнгөрсөн онд эрчимжсэн ингэний ферм байгуулан нийт 2500 тэмээг саальд сургах, ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг хийсэн билээ. Мөн фермээс гадна ингэний сүүний боловсруулах үйлдвэр барьж байгаа бөгөөд барилгын 90 хувьтай үргэлжилж байна. Улмаар ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар болсныг албаныхан мэдээллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтарсан төслийн хүрээнд 93 мянган долларын буцалтгүй тусламжаар энэ ажлыг санхүүжүүлсэн юм. Тиймээс Монгол тэмээний сүүг олон улсад нийлүүлэх зөвшөөрлийг НҮБ-аар дамжуулан олж авах ажээ. Шинэ үйлдвэр нь нэмэлт бодис холилгүй шүүсэн шингэн сүүг хөлдөөн хатаах горимоор боловсруулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.