images

Шигшээ багийн шатарчид Унгарыг зорилоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-10


   Дэлхийн шатрын 45 дахь олимпиад Унгар улсын Будапешт хотноо энэ сарын 10-23 хооронд зохиогдоно. Хоёр жилд нэг удаа болдог тус олимпиад нь шатарчдын Олимп гэгддэг бөгөөд Монгол улсаа төлөөлөн оролцох шигшээ багийн хоёрдугаар ээлжийн тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Манай тамирчид хоёр хуваагдан явснаас эхний ээлжийн тамирчид өнгөрөгч амралтын өдрүүдээр тэмцээн болох орныг зорьжээ. Тэмцээний нээлт өнөөдөр болж эхний өргийн тоглолтууд маргааш эхэлнэ. Монгол улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд IM Г.Амартүвшин, С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, М.Амилал, Х.Итгэлт нар багтаж байна. Харин эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд WGM Т.Мөнхзул, IM Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар явжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.