images

Хэлмэгдэгсдэд зориулан ном хурна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-10


  Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгосон бөгөөд энэ жил 29 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд Цагаатгалын улсын комисс, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран өнөөдөр “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” арга хэмжээг зохион байгуулна. Ингэхдээ 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монголын бүх сүм хийдүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн улс орон даяар нэгэн зэрэг ном хурах ажээ. Буяны номд оролцох сонирхолтой иргэдэд нээлттэй. Мөн энэ өдөртэй холбоотой мэдээллийг ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад өгсөн байна. Энэ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг залуу хойч үедээ таниулах зорилгоор “Улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж” сэдвийн хүрээнд ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.