images

Өсвөрийн мутай боксчид ДАШТ-ийг зорив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-10


   Тайланд улсын Бангкок хотноо IFMA холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. IFMA нь мутай боксын дэлхийн хамгийн том холбоо бөгөөд энэ удаагийн ДАШТ-д Монгол улсыг төлөөлөн “Victory” клубийн шилдэг тамирчин хүүхдүүд оролцохоор өчигдөр Тайландыг зорьжээ. “Victory” клубийн тамирчид өмнө нь энэ спортын төрлөөр олон улс, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байв. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард Тайландын нийслэл Бангкок хотын “Lumpinee” боксын цэнгэлдэх хүрээлэнд болсон WBC MuayThai холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус клубын өсвөрийн тамирчин М.Бямбадорж алтан медаль хүртсэнээр мутай боксын төлөөр монгол хүүхэд анх удаа дэлхийн аварга болсон юм. Уг тэмцээнд “Victory” клубын эрэгтэй, эмэгтэй долоон тамирчин өрсөлдсөнөөс тав нь шигшээд шалгарч байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.