НАТО-гийн Цэргийн комиссын дарга Монголд айлчилжээ
Чихэнд чимэгтэй
2024-09-10
Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн Цэргийн комиссын дарга Роберт Бауэр Монголд айлчилжээ. Тэрбээр ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямбын урилгаар Монголд айлчилсан бөгөөд энэ тухайгаа өчигдөр X хаягаараа мэдээлсэн юм. Ингэхдээ Косово, Афганистан улсад НАТО-гийн даалгаврыг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдын төлөөлөлттэй уулзсанаа мөн бичсэн байна. Түүнчлэн манай орныг НАТО-гийн итгэлтэй түнш болоод 20-иод жил болж буйг ч дурджээ. Р.Бауэр нь 1949 онд байгуулагдсан энэхүү цэрэг, улс төрийн эвслийн Цэргийн комиссын даргаар 2021 оноос хойш ажиллаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.