Тулам булаалдах тэмцээнд монголчууд киргизүүдэд ялагдлаа
Чихэнд чимэгтэй
2024-09-10
Казахстаны нийслэл Астана хотноо болж буй Дэлхийн нүүдэлчдийн их наадамд Монголын баг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа билээ. Нүүдэлчин угсаатай улсуудын уламжлалт наадгайгаар өрсөлддөг энэ наадмын кокпар тэмцээнд Монголын баг киргизүүдэд 16:0 харьцаатай хожигдлоо. Энэ нь 8-12 хүнтэй хоёр багийн гишүүд морины нуруун дээрээс газарт байгаа ямаан тулмыг шүүрч, эсвэл эсрэг багийнхаа хүний гараас булааж аван хоорондоо дамжуулж давхисаар өөрийнхөө хаалганд аль болох олон оруулж уралддаг тэмцээн юм. Энэ тэмцээнд Монгол, Киргизстан, Казахстан, Америк, Орос, Узбекистан, Унгар, Хятад, Турк гэсэн есөн улсын тамирчид өрсөлдөж байгаа аж. Мөн уг наадгай нь киргизүүдийн дуртай тоглоом бөгөөд тэдний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь казахууд болохыг “Kabar” мэдээллийн агентлаг уламжлав. Одоогийн байдлаар Казахстаны баг узбекүүдийг 16:0 онооны харьцаатай илт давуу ялаад байна.
Гэрэл зургийг "Kabar" мэдээллийн агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.