images

Боловсролын яам үндэсний бичгээ хэрэглэж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-11


   Боловсрол, шинжлэх ухааны яам албан ёсны вэб сайтдаа монгол бичгээр унших сонголт нэмжээ. Монгол хэлний тухай хуульд төрийн албан хэргийг монгол болон кирилл бичгээр хөтлөн явуулна гэж заасан бөгөөд энэ шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн албаныхан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих хэм хэмжээг хэвшүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Үүнд Боловсролын яам манлайлж, цаашдаа үйл явдлын  мэдээллээ монгол бичгээр түгээхээр болжээ. Тус яамны албан ёсны цахим хуудас болох https://moe.gov.mn/ веб сайтын баруун дээд хэсэгт дарж шинэчлэлтэй нь танилцах боломжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.