Монголын эмэгтэй дугуйчид ДАШТ-д уралдана
Чихэнд чимэгтэй
2024-09-11
Швейцарын Цюрих хотноо энэ сарын 21-29-ний өдрүүдэд болох мэргэжлийн дугуйн ДАШТ-д Монголын эмэгтэй дугуйчид анх удаа өрсөлдөх гэж байна. Багийн бүрэлдэхүүнд Ц.Солонго, Ж.Анужин, Б.Энхмаа нар багтаж байгаа бөгөөд тэд холимог багийн төрөлд өрсөлдөнө. Энэ тэмцээнд 50 орны 200 дугуйчин эрх авч оролцох бол манай улсаас 11 тамирчин өрсөлдөх гэж байгаа юм. Тэдний бэлтгэл сургуулилалтыг шигшээ багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир нар хангаж байна. Мөн тэмцээний элит ангилалд “Ханжөү-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Парис-2024” Олимпын наадмын оролцогч С.Жамбалжамц, залуучуудын дэлхийн аварга, Азийн медальтан Б.Тэгшбаяр, УАШТ-ий алт, мөнгөн медальт Э.Билгүүнжаргал нар оролцох бол U23 ангилалд Б.Батбаатар, А.Даваажаргал, Х.Тэмүүлэн нар уралдах ажээ. Харин өсвөрийн хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн нар оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.