images

“FIBA 3x3”: Монгол охид Кенийн багийг ялав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-12


   Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайд болж буй залуучуудын 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-д Монголын эмэгтэй сагсчид Кенийн багтай тоглож 21:5 харьцаатай эхний хожлоо авлаа. Тус тэмцээнд шигшээ багийнхаа төлөө Ө.Индра, Б.Энхтуул, Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг өрсөлдөж байна. Харин манай баг уг тоглолтоос өмнө Германы багт 20:15-аар хожигдсон. Германы баг нь Олимпын аварга бөгөөд бүрэлдэхүүнд нь Мари Рэйчерт, Элиса Мевиус нар байгаа юм. Б.Энхтуул Кенийн багийн эсрэг тоглолтод долоон оноо авсан бол Б.Ариунцэцэг тэмцээний эхний өдрийн байдлаар нийт авсан оноогоороо бүх тоглогчдын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Манай эмэгтэй шигшээ баг маргааш Израиль, Польшийн багийн эсрэг тоглох хуваарьтай.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.