Ева Мартоны олон улсын дуулаачийн тэмцээний нэг шагналыг монголчууд гаргав
Чихэнд чимэгтэй
2024-09-12
Унгарын Будапешт хотноо зургаа дахь удаагийн Ева Мартоны нэрэмжит олон улсын дуулаачийн тэмцээн боллоо. Энэ тэмцээнд дуурийн 56 дуулаач оролцож тэргүүн байрыг Өмнөд Солонгосын тенор хоолойтой дуучин Парк Жихүн эзэлж 30 мянган еврогийн шагнал авсан байна. Харин хоёрдугаар байрыг Румыны баритон хоолойт Михай Дамиан хүртэж 20, гуравдугаар байрыг Хятадын меццо-сопрано хоолойт Ү Хоньни эзэлж 10 мянган еврогийн шагнал авчээ. Энэ жилийн тэмцээний гол ивээн тэтгэгч нь “New Europe” сан, Унгарын Үндэсний соёлын сан болж нийт 75000 евро өгсөн байна. Тэгвэл тэмцээний энэ гол шагналаас гадна өөр хэд хэдэн тусгай шагналыг хамтран ажиллагч байгууллагуудаас өгдөг аж. Тухайлбал, Монголын “Сонгодог меценат” сангаас Казахстаны дуучинд “Шилдэг баритон” диплом, 1000 евротой өгчээ. Тус сангаас 2022 оны тэмцээний оролцогч Алексей Кулагинд мөн 1000 еврогийн шагнал өгч байв. Меценат гэдэг нь урлагийг ивээн тэтгэгч гэсэн үг юм. Энэ удаа алдарт дуучин, тэмцээний зохион байгуулагч Ева Мартоны 10 мянган еврогийн тусгай шагналыг Оросын сопрано хоолойт Александра Зотова хүртжээ. Түүнчлэн Унгарын дуурийн театр, Радио симфони, Хөгжмийн танхимаас америк, орос дуучдад урилга өгсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.