images

Прага хотын амьтны хүрээлэн Дорнодод тахь нутагшуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-12


   Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь Нөмрөгийн Дархан цаазат газрын Сүмийн хоолойд тахь сэргээн нутагшуулахаар бэлтгэж байна. Тус амьтны хүрээлэн анх 1998 онд Прагаас тахийн нэг азарга, хоёр гүүг Говийн их дархан цаазат газарт авчирсан бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр тууштай ажиллаж байгаа юм. Мөн Хустайн нуруу, Хомын талд байгаль орчны төсөл хэрэгжүүлсний үр дүнд өдгөө 1000 орчим тахь уугуул нутагтаа суурьшаад байна. Тус амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек өмнө нь “Бид 2010 оноос Монгол улсад тахь нутагшуулах ажлыг хийж ирсэн. Хустайн нуруу болон Говийн их дархан цаазат газруудад тахийн тоо толгой хангалттай болсон. Дахин тээвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Бид “Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах” төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэхээр 2019 онд судалгаагаа эхлүүлсэн. Судалгааны дүнд үндэслэн Дорнод аймгийн нутаг дэвсгэр Могойн голын урд хэсэг, Нөмрөгийн дархан цаазат газар гэсэн хоёр байршлыг хамгийн тохиромжтой гэж үзлээ” гэж байв.  Прага хотын амьтны хүрээлэн нь уг зэрлэг адууг анх үржүүлж, 1959 оноос эхлэн олон улсын удмын бичгийг нь хөтөлсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.