Дэлхийн шатрын олимпиад: II өрөгт эмэгтэй шатарчид ялж, эрэгтэйчүүд тэнцэв
Чихэнд чимэгтэй
2024-09-13
Дэлхийн шатрын 45 дахь удаагийн олимпиадын хоёрдугаар өргийн тоглолтод Монголын эмэгтэй шигшээ баг Монако улсын багийг ялж, эрэгтэй шатарчид Чехийн багтай эн тэнцлээ. Тус тэмцээний хамгийн залуу багаар тодроод буй манай эрэгтэйчүүдийг Чехийн шигшээ баг амлан авч 2:2 онооны харьцаагаар тэнцсэн бол эмэгтэй шигшээ баг амлан авсан Монакогийн багийг 3:1 онооны харьцаагаар ялав. Монголын цагаар өнөөдөр 21 цагт эхлэх дараагийн өрөгт манай эрэгтэй шигшээг Израйлийн баг амлан авчээ. Харин эмэгтэйчүүд Перу улсын багийг амлан авсан байна. Монголын шатрын холбооноос шатарчдаа хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан ч эн тэнцүү тоглож байгааг нь онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.