Шүдний эмч Б.Бадамцэцэг “Эрүүл монгол хүн” төслийг хариуцна
Чихэнд чимэгтэй
2024-09-13
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг нүүр амны их эмч Б.Бадамцэцэг хариуцан ажиллахаар болжээ. Тэрбээр 2021 онд “Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан”-г байгуулан долоон аймгийн давхардсан тоогоор 6300 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй шүдний үзлэг, эмчилгээ хийсэн байна. Мөн 12000 эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэндийн сургалт хийснээс гадна хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, чих хамар хоолой, сэтгэц мэдрэл, нүдний эмчийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгчээ. Уг сан нь 43 үндсэн гишүүн, 25 сайн дурын гишүүнтэй бөгөөд хөдөө орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүртээмж хангалтгүй байгаа асуудлыг хөндөн, төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байжээ. Улмаар Ерөнхийлөгчийн тамгын газар уг саналыг хүлээн авч, хэрэгжүүлж байгаа төслүүдтэй нь нэг сарын хугацаанд танилцаж, төслийг цаашид "Эрүүл Монгол хүн" хөтөлбөртэй уялдуулан явуулахаар тогтсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.