Беларусийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-09-16
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын мэндийг хүргэсэн талаар “BelTA” мэдээллийн агентлаг өчигдөр уламжиллаа. Тэрбээр ерөнхийлөгч болон ахмад дайчид, иргэдэд эрүүл энх, хөгжин цэцэглэлт, энх тайвныг хүссэн байна. Мөн мэндчилгээндээ “Монголын газар нутгийг хамгаалан, Квантуны армийн эсрэг дайтсан монгол, зөвлөлт цэргүүд, тэдний дунд байсан беларусьчуудад баяр хүргэе” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.