images

Монголын дипломатчид Хятадын Аньхуй мужтай танилцав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-16


   Хятадын Аньхуй муж энэ сарын 6-10-ны хооронд тус улсад томилогдсон гадаадын дипломатчидад зориулсан “Хятадын соёлтой танилцах аялал”-ыг зохион байгуулжээ. Энэ аялалд Монгол, Аргентин, Мальта, Куба, Болив зэрэг орнуудын дипломатууд хамрагдсан байна. Аньхуй муж нь технологийн хөгжил, эртний соёлоороо улсдаа тэргүүлдэг тул дипломатчид эртний Хуйжоу хот, түүхийн музей, Шар мөрний байгалийн үзэсгэлэнт газрыг үзээд Хиймэл оюун ухааны туршилтын төв, Хэфэй хотын хоёр дахь Дэвшилтэт үйлдвэрийн баазтай танилцжээ. Мөн 14 дэх удаагийн олон улсын соёл, аялал жуулчлалын наадмын нээлтийн ёслолд оролцсон аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.