images

Монголын тамирчин дугуйт цанын ДАШТ-д түрүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-16


   Итали улсад энэ сарын 12-15-ны өдрүүдэд насанд хүрэгчид болон залуучуудын дугуйт цанын ДАШТ болж Монголын тамирчин алтан медаль хүртсэнийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн 19 хүртэлх насны ангилалд үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн 200 метрийн зайд таван гараанаас уралдаж түрүүлсэн байна. Түүний оролцсон төрөлд 17 орны 34 тамирчин өрсөлдсөн бөгөөд А.Хүслэн хагас шигшээд Италийн тамирчныг ялж, улмаар аваргын төлөө Швед улсын тамирчныг ялснаар дугуйт цанын төрөлд Монголын анхны дэлхийн аварга боллоо. Тэрбээр “Канвон-2024” залуучуудын өвлийн Олимпын наадамд 42 дугаар байранд шалгарч байв. Энэ жил 18 нас хүрч буй А.Хүслэнгийн ээж Э.Очирсүрэн нь 2006, 2010 оны Өвлийн Олимпод уралдаж байсан тамирчин бөгөөд өдгөө хүүгийнхээ дасгалжуулагч болж бэлтгэл сургуулилалтыг нь хангаж байгаа ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.