images

Загвар өмсөгч Ж.Энэрэл Лондоны загварын долоо хоногт оролцож байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-16


   Дэлхийн хамгийн алдартай загварын шоунуудын нэг Лондоны загварын долоо хоног энэ сарын 13-17-ны өдрүүдэд болж байна. Энэ арга хэмжээнд Монголын загвар өмсөгч Ж.Энэрэл оролцож, тайзнаа “Erdem” болон "Roksanda" брэндийн 2025 оны хавар, зуны коллекцын даашинзыг өмсөн алхлаа. “Erdem” брэндийг 2005 онд турк-англи гаралтай загвар зохион бүтээгч Эрдэм Моралиоглу бүтээжээ. Тэрбээр 2012 онд Их Британийн загварын шагналын “Оны шилдэг улаан хивсний ёслолын гоёлын загвар зохион бүтээгч”, 2014 онд Их Британийн загварын консулын “Оны шилдэг эмэгтэй хувцасны загвар зохион бүтээгч” шагналыг хүртсэн юм. “Erdem” брэнд нь тансаг зэрэглэлийн эрэгтэй, эмэгтэй хувцас бүтээдэг билээ. Харин "Roksanda" нь Сербийн загвар зохион бүтээгч Роксанда Илинчичийн үүсгэн байгуулсан брэнд юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.