Улаанбаатарт Снүүкер бильярдын дэлхийн цомын тэмцээн болж байна
Чихэнд чимэгтэй
2024-09-16
Снүүкер бильярдын дэлхийн цомын анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 14-19-ний өдрүүдэд болж байна. Нийт 20 орны 76 тамирчин өрсөлдөж байгаа тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаяр нарын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөж байгаа юм. Өнгөрсөн жил Олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяа снүүкер бильярдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Монголдоо анхдагч болж байв. Түүний хувьд мөн 2022 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл энэ төрлийн ДАШТ есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатарт болох бөгөөд Дэлхийн цом, ДАШТ-ий шагналын сан 60 мянган доллар ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.