МУИС-ийн багш УИХ-ыг мэдээлэл, судалгаагаар хангана
Чихэнд чимэгтэй
2024-09-17
МУИС-ийн багш Д.Бумдарийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар томиллоо. Тэрбээр энэ сарын 12-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авсан бөгөөд УИХ-ын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах үүрэгтэйг УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Мөн хүрээлэнд хараат бус судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, Тамгын газрын нийт ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтэд парламентын боловсрол олгохоос гадна парламентын номын сангийн үйл ажиллагааг хариуцах ажээ. Д.Бумдарь нь 2003 онд ШУТИС-ийн Математикийн сургуулийг инженер багш, 2008 онд Японы Кокушикан их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсчээ. 2013 онд Японы Кокушикан их сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалж, тэр цагаас хойш МУИС-ийн Улс төр судлалын тэнхимд багшилж ирсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.