Хятадын Элчин сайдын нэрэмжит тэтгэлгийг 100 сурагчид гардууллаа
Чихэнд чимэгтэй
2024-09-17
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хятад хэлний төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын шилдэг 100 сурагчид өчигдөр тэтгэлэг гардууллаа. Нийслэлийн Боловсролын газар, Хятад улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам хамтран тэтгэлгийг Яармаг дахь нийслэлийн захиргааны ордонд гардуулжээ. Улаанбаатар хотод төрийн өмчийн гурав, хувийн өмчийн 21 нийт 24 ерөнхий боловсролын сургуульд 4326 суралцагч хятад хэл сурч байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь тэдгээр сурагчдын хятад хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, тухайн орны соёлыг судлах, цаашид тухайн улсад үргэлжлүүлэн суралцаж мэргэжил эзэмшихэд нь туслах зорилготой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.