Хөвсгөл: Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдогийн тэмцээн болно
Чихэнд чимэгтэй
2024-09-17
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран Парисын Олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Баасанхүүд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 19-21-ний өдөр Мөрөн хотод зохион байгуулахаар товложээ. Мөн энэ үеэр Б.Баасанхүүгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээн болох аж. Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон байна. 1999 онд Хөвсгөл аймагт төрсөн Б.Баасанхүү 13 настайгаасаа эхлэн жүдо бөхийн спортоор хичээллэн Монгол улсын шигшээ багт багтаж, тив, дэлхийн тэмцээн уралдаануудад амжилттай оролцож яваа тамирчин юм. Түүний Олимпын амжилтыг нь үнэлэн хөвсгөлчүүд өмнө нь хоёр өрөө байраар урамшуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.