images

Монгол улс 53.7 сая тонн нүүрс гадагшаа гаргав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-17


   Монгол улс 2024 оны эхний найман сард 53.7 сая тонн нүүрс гадаадад нийлүүлсэн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед экспортолсон нүүрсний хэмжээнээс 31.3 хувиар их байгаа юм. Түүнчлэн энэ хугацаанд гадаадад нийлүүлсэн нүүрс нь Монголын нийт экспортын 57.7 хувийг эзэлж байна. Манай улс энэ онд 60 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд он дуусахад дөрвөн сар дутуу байхад төлөвлөгөөний 89.5 хувийгг биелүүлжээ. Өнгөрсөн онд манай улс 66.7 сая тонн нүүрс гадаадад экспортолж түүхэн амжилт тогтоосон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.