Малчид 90 мянга гаруй тонн хадлан хаджээ
Чихэнд чимэгтэй
2024-09-18
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын эхний байдлаар малчид улсын хэмжээнд 96.5 мянган тонн хадлан, 3.1 мянган тонн гар тэжээл бэлтгэснийг мэдээллээ. Мөн тариаланчид 21.4 мянган тонн хүнсний ногоо, 16.5 мянган тонн төмс хурааж авсан байна. Хураасан төмс өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.5 мянган тонн, хүнсний ногоо 2.3 мянган тонн, гар тэжээл 654.8 тонноор илүү байна. Харин бэлтгэсэн хадлан өнгөрсөн оноос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар багасчээ. Сонирхуулахад, манай улсын хөдөө аж ахуйн газрын нийт хэмжээ 134.1 сая га бөгөөд үүний 96.5 хувь нь бэлчээр, 1.5 хувь нь хадлангийн газар ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.