Улаанбаатар-Бээжин чиглэлд галт тэрэг явуулж эхлэх үү?
Чихэнд чимэгтэй
2024-09-18
Оросын Санкт-Петербург хотноо Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Зорчигч тээврийн комиссын II хэсгийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Вьетнам, Хойд Солонгос, Хятад, Киргиз, Орос, Монгол улсын төмөр замуудын олон улсын галт тэрэгний цагийн хуваарь, бүрэлдэхүүнийг хэлэлцжээ. Тухайлбал, Улаанбаатар–Эрхүү чиглэлийн галт тэргийг үргэлжлүүлэн явуулж, зуны улиралд нэмэлт вагон гаргах, Улаанбаатар–Бээжин чиглэлийн галт тэрэгний аяллыг Бээжин–Фэншань чиглэлийн замын их засварын ажлыг дуусмагц эхлүүлэхээр санал солилцсон байна. Мөн Бээжин–Москва чиглэлийн галт тэрэгний туршилтын аяллыг энэ ондоо багтаан эхлүүлэх, Улаанбаатар–Москва чиглэлийн аяллыг сэргээх талаар үргэлжлүүлэн судлах зэрэг асуудлыг хөнджээ. Хятад улс цар тахлын дараа зөвхөн Лаос, Монгол улстай зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө сэргээгээд байгаа юм. Тиймээс “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Улаанбаатар–Эрээн, Улаанбаатар–Хөх хот чиглэлүүдэд олон улсын зорчигчийн галт тэргийг аялуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.