Б.Нарантуяа Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-09-19
Улаанбаатар хотноо болж буй снүкер бильярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнээс Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хагас шигшээд дэлхийн долоон удаагийн аварга Хятадын тамирчин Нг Ан И-тэй мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн байна. Б.Нарантуяа одоо дэлхийн цом болон ДАШТ-ээс хос хүрэл медальтай болж байгаа төдийгүй энэ сарын 21-25-ны өдрүүдэд болох ДАШТ-д дахин өрсөлдөх юм. Өнөөдөр өндөрлөх уг тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдсөнөөс манай улсын 16 тамирчин оролцов. Харин Хятадын тамирчин Нг Ан И, Энэтхэгийн тамирчин Анупама Рамачандрантай алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарчээ. Эрэгтэйчүүдээс финалд Киприйн тамирчин Майкл Георгиу, Ираны тамирчин Али Гарагузлотой өрсөлдөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.