images

Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад“Google”-ийн AI технологийг ашиглана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-19


   “Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллахаар болжээ. Энэ талаар өчигдөр болсон уулзалтад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, "Google Maps" компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Самуэл Жесси болон холбогдох албаныхан оролцож, AI технологийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулахаар болов. Уулзалтын үр дүнгийн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот өөрийн эзэмшилд байдаг 170 авто замын уулзварыг арваннэгдүгээр сар гэхэд бүрэн камерын нэгдсэн системтэй холбоно. Үүнтэй зэрэгцэн уулзваруудыг хиймэл оюун ухаанаар нэгдсэн удирдлагаар зохицуулах AI технологийг нэвтрүүлж, "Google" компанитай хамтрах тохиролцоонд хүрлээ” гэжээ. “Google” компани хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж, замын хөдөлгөөнд зохицуулалт хийх программ хангамж дээр Германы Хамбург, Индонезийн Жакарта, АНЭУ-ын Абу Даби, Энэтхэгийн Бангалор зэрэг дэлхийн томоохон 10 хоттой ажиллаж байсан туршлагатай. Харин манай улс "Google"-тэй хамтарч ажиллах 11 дэх улс болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.