Нэгдүгээр ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Чихэнд чимэгтэй
2024-09-19
Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамтарсан тушаалаар ЕБС-ийн нэгдүгээр ангийнхныг эрт илрүүлэгт хамруулахаар болжээ. Улсын хэмжээнд энэ хичээлийн жилийн нэг болон гуравдугаар улиралд нийт 73000 хүүхдэд зүрх, нүд, шүдний үзлэг хийх ажээ. Эрт илрүүлгийг зохион байгуулахдаа хүүхдэд зөвхөн үзлэг хийхээс гадна эмчилгээ хийж цаашид хянаж, цогц тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэв. Мөн энэ төрлийн үзлэгийг дараа дараагийн жилүүдэд тогтмол зохион байгуулж, бүх сурагчийг хамруулдаг болох хуулийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа гэжээ. Боловсролын яамны зүгээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, урьдчилан сэргийлдэг болох талаар ойлголт, мэдээлэл хүргэх, хүүхдүүдэд эрүүл, зөв дадлыг зааж хэвшүүлэх зэрэгт анхаарч ажиллана гэдгийг сайд П.Наранбаяр онцлов. Мөн сургуулиуд эрт илрүүлэг үзлэгийг саадгүй зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэх аж. Одоогоор арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл хийгдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.