Олон улсын жүдогийн холбооноос дэлхийн чансааг шинэчиллээ
Чихэнд чимэгтэй
2024-09-19
“Парис 2024” Олимпын наадам дууссанаар Олон улсын жүдогийн холбоо тамирчдын Олимпын оноог нэмж чансааны жагсаалтыг шинэчлэв. Манай улсаас эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий аварга Б.Баасанхүү чансааны хоёрдугаарт бичигдсэн бол Италийн Ассунта Скутто түүний өмнө оржээ. Мөн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд 2024 оны ААШТ-ий аварга Б.Эрхэмбаяр 4768 оноотой гуравдугаарт, Ё.Басхүү тавдугаарт орлоо. Харин Б.Гончигсүрэн эрэгтэйчүүдийн 100 кг-ийн жинд чансаагаараа аравдугаарт бичигдлээ.
Сонирхуулахад, энэ зуны Олимпын аварга Канадын Криста Дегүчи эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд дэлхийн чансааг тэргүүлсэн байна. Харин Б.Баасанхүүг ялж аварга болсон Японы Нацүми Цунода чансааны дөрөвдүгээрт оржээ. Мөн 2022, 2023 оны Олон улсын жүдогийн холбооны “Оны шилдэг эмэгтэй жүдоч”-оор шалгарсан, -52 кг-ийн жингийн Олимп, ДАШТ-ий аварга Японы Үта Абэ Парисын наадмаас мултарснаар чансааны есдүгээрт бичигддэг болжээ. Харин ах нь жиндээ Ё.Басхүүгийн араас зургаадугаарт бичигдэж байгаа ч тэрбээр Олимпын хошой алтан медалийн эзэн болж чадсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.