Герман улс Хөвсгөлд 5.5 тонн жинтэй аврах завь өгөв
Чихэнд чимэгтэй
2024-09-19
Герман улсын Далайн эрэн хайх, авран туслах байгууллагад ашиглагдаж байсан тусгай тоноглолтой аврах завийг манай улсад бэлэглэлээ. Аврах завийг өнгөрөгч мягмар гарагт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хүлээлгэн өгсөн байна. Уг завь нь 5.5 тонн жинтэй, 8.5 метр урттай, ёроолийг 2-3 давхар зориулалтын хөнгөн цагаан материалаар хийсэн бөгөөд салхи, давлагаатай хүнд нөхцөлд тохиромжтой, харилцаа холбооны тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоногложээ. Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа нь усан замын тээврийн хяналтын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Герман улстай хамтын ажиллагаатай юм. Германы Далайн эрэн хайх, авран туслах байгууллагаас манай улс 2018 онд аврах хоёр завийг буцалтгүй тусламжаар авч байсан бөгөөд энэ удаа хүлээн авсан завиар Хөвсгөл нууранд эргүүл хяналт хийхээс гадна нууранд живсэн “Сүхбаатар” усан онгоц болон бусад техникийг татан гаргахад ашиглана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.