images

Олон улсын олимпиадаас 23 монгол хүүхэд медаль авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-19


   Өнгөрөгч хичээлийн жилд олон улсын долоон төрлийн олимпиадаас медаль хүртсэн 23 сурагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн нэрэмжит шагналыг гардууллаа. Тухайлбал, монгол сурагчид өнгөрсөн хугацаанд Английн Баат хотноо болсон математикийн олимпиадаас нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Казахстанд болсон биологийн олимпиадаас хоёр хүрэл, Саудын Арабт болсон химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Мөн Иранд болсон физикийн олимпиадаас нэг мөнгө, дөрвөн хүрэл, Египетэд болсон мэдээлэл зүйн олимпиадаас хоёр хүрэл, Болгарт болсон хиймэл оюуны олимпиадаас дөрвөн мөнгө, Саудын Арабт болсон хиймэл оюуны олимпиадаас алт, хүрэл медаль тус тус хүртсэн байна. Олон улсын олимпиадад манай улсаас 31 сурагч оролцсоноос ийнхүү олонх нь амжилт гаргаад байгаа юм. Сонирхуулахад, эдгээр хүүхдүүд нь дэлхийн тэргүүлэх 100 их, дээд сургуульд элсэх эрхээ авбал “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.