images

Монгол улс бүх ангиллын визийг цахимаар олгоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-20


   Гадаадын иргэн харьяатын газраас бүх ангиллын визийг цахимаар олгодог болж буйгаа өчигдөр зарлалаа. Тодруулбал, Монголд урилгаар ирэх гадаадын иргэнд өгөх 54 төрлийн визийг цахимаар гаргадаг болжээ. Тиймээс гадаадын иргэнийг уригч immigration.gov.mn цахим системээр дамжуулан виз мэдүүлэх юм байна. Уригч визийг мэдүүлж байгаа тул хураамжийг нь урьдчилан төлөх бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд бүртгэлтэй шуудандаа хариуг хүлээн авна. Манай улс анх 2021 онд зарим визийг цахимжуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд гадаадын 110 мянган иргэнд цахим виз олгосон байна. Энэ нь Монгол улсын аялал жуулчлалыг дэмжих бодлогын нэг хэсэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.