images

Ирэх онд 2100 км зам тавина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-20


   Монгол улсын хэмжээнд ирэх онд нийт 2100 км зам тавих ажлыг улсын төсөвт тусгасныг Сангийн яамнаас мэдээллээ. Энэ нь аймгын төвүүдийг хооронд нь холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам ажээ. Дорнод аймагт гэхэд Хавирга, Ульхан боомтын авто замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Шивээхүрэн, Бичигт, Арцсуурь боомтын замыг шинээр барина. Мөн хөл хөдөлгөөн ихтэй газруудад аялал жуулчлалыг дэмжих зорилгоор шинэ зам тавих ажээ. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн нэг гол зорилго нь боомтын зам харилцааг хөгжүүлж эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох явдал юм. Энэ хүрээнд боомтууд руу чиглэсэн хатуу хучилттай авто замуудыг шинэчилж, авто зам болон төмөр зам барихыг зорьж байгаа нь энэ ажээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын авто замын сүлжээ 112400 гаруй км байгаа бөгөөд үүний 7800 гаруй км нь хатуу хучилттай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.