Канад: Монгол хос гэрлэлтээ батлуулав
Чихэнд чимэгтэй
2024-09-20
Канадын Ванкүүвэр хотод оршин суудаг Ж.Энх-Амгалан, Б.Хүслэн нар энэ сарын 19-ний өдөр Канад улсад суугаа Монголын Элчин сайдын яаманд очиж, гэрлэлтээ бүртгүүлжээ. Элчин сайд Э.Сарантогос гал голомтоо бадрааж буй залуу хосод гэрлэлтийн гэрчилгээг нь гардуулж өгсөн байна. Өчигдөр монгол цаг тооллын хувьд намрын дунд сарын шинийн 16-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр байжээ. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд Элчин сайдын яамнаас иргэний үнэмлэх сунгах, оршин суугаа газрын тодорхойлолт, итгэмжлэл, баримт бичиг баталгаажуулалт, төрсний бүртгэл, гадаад паспортын захиалгын үйлчилгээ авахаас гадна гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч болдог. Хосуудын бичиг баримтыг Элчин сайдын яамнаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай. Энэ үйл явц 2-3 сарын дотор баталгааждаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.