Сүхбаатар аймаг Г.Болор-Эрдэнийг 50 сая төгрөгөөр шагнав
Чихэнд чимэгтэй
2024-09-23
“Парис-2024” Паралимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Г.Болор-Эрдэнийг Сүхбаатар аймаг 50 сая төгрөгөөр урамшуулжээ. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, таэквондогийн 63 кг жингийн дэлхийн хошой аварга түүнийг нутгийнхан нь өнгөрөгч долоо хоногт хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас түүнд 50 сая төгрөгийн батламжийг гардуулан өгчээ. Түүнчлэн Г.Болор-Эрдэнийн таэквондогийн анхны багш Н.Нэргүйг 15 сая, дасгалжуулагчийг нь таван сая төгрөгөөр тус тус шагнасан байна. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн зарлигаар "Сүхбаатарын одон" хүртсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.